Дэлхийн хөдөлмөрийн зах зээлийг Монгол залууст албан ёсоор нээж буй “ANC Mongolia” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ундрамтай ярилцлаа.

- Монгол залуус ямар боломжийг алдчихав аа?
Монголоор дүүрэн ажлын байр байгаа ч залуус ажиллах хүсэлгүй болсон. Нэг талаас эдийн засгийн нөхцөл байдал, нөгөө талаас Монгол компаниудын бүтээмж хангалтгүй байгаа тул залуусын авч буй цалин нь ч анхдагч хэрэгцээг нь хангахгүй байна. Ний нуугүй хэлэхэд залуус нэг бол түгжрэл үүсгэж мөнгө олох, үгүй бол гадагшаа зугтаж, хууль бусаар ажиллах тухай ярьдаг болжээ. Гэтэл дэлхий даяар 86 сая залуусыг ажлын байраар хангадаг агаарын тээврийн салбар шиг албан ёсоор ажиллаж, ам.доллароор цалинжих боломжууд бий.
- Таны онцолж буй агаарын тээврийн салбарт Монгол залуус ажиллах боломжтой юу?
Монгол залуусын бие хаа, толгой бол Агаарын тээврийн салбарт жишиг болохуйц байгалийн өгөгдлүүд юм. Яг энэ цаг үед Дэлхийн топ 43 авиа компанийн нислэгийн багийн гишүүдийг бэлддэг Олон улсын ANC академи Монголд албан ёсоор үүдээ нээсэн нь Монгол улсыг хил хязгааргүй болгож байна (Сайн утгаар шүү. Инээв). Дэлхийн хэмжээнд ажиллаж, үнэлэгдэж ирсэн залуус эх орондоо ирээд үйлчилгээний салбарыг алга эргүүлэх мэт өөрчилж буйг та төсөөлдөө. ANC академи бол Japan airlines, Emirate airlines зэрэг 43 авиа компанийн сонгон шалгаруулалтад тэнцэхэд л зориулагдсан сургалтын хөтөлбөртэй франчайз байгууллага юм.
- Энэ сургалтад хэрхэн бүртгүүлэх вэ?
Тусгай тоноглосон анги танхимд гуравхан сарын хугацаанд Гадаад, Монгол мэргэшсэн багш нараас Олон улсын сургалтын хөтөлбөрийг эзэмшинэ гэдэг сураг яриа өнөөдөр бодит биеллээ оллоо. 20 - 34 насны залуус мэргэжил харгалзахгүйгээр манайд бүртгүүлэн, академидаа амжилттай суралцан төгссөнөөр Дэлхийн хэмжээний ажил олгогч компаниудын онлайн болон биечилсэн сонгон шалгаруулалтад оролцох юм. Тухайн авиа компанид онгоцны үйлчлэгч эсвэл газрын үйлчилгээний ажилтнаар 6 сарын цалинтай дадлага хийсний дараа 1 жилээр албан ёсны хөдөлмөрийн гэрээ сунгаад явдаг онцлогтой. Дэлхийн ажил олгогчид яг одоо Монголыг сонирхож байгааг дуулгая.
Лавлах төв:
📞 8017-1708 | 📞 8017-1709 | ☎️ 7599-3444
