Бүхээгийн ажилтан буюу онгоцны үйлчлэгч бэлтгэх сургалт нь 4 сарын хугацаатай. Тавигдах ерөнхий шаардлагын хувьд:
- 20-оос 30 хүртэлх настай
- Биеийнхээ ил хэсэгт шивээс болон шарх сорвигүй
- Эмэгтэй 160 см-ээс дээш эрэгтэй 170 см-ээс дээш өндөртэй
- Англи хэлний дундаас дээш мэдлэгтэй бол давуу талтай.
Та манай академийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Монгол дах төв оффис дээр ирж уулзан авах боломжтой.
- Манай хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Royal Plaza, 6-7 давхарт (Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно).