Япон улсад албан ёсоор өндөр цалинтай ажиллах боломжтой болсонтой холбогдуулан Монгол залуусын сонирхож буй асуултуудыг Airlines Network Center Mongolia академийн зөвлөх ноён Бэ Кён Хванаас асууж тодрууллаа.

Японы нисэх онгоцны буудлуудад ямар ажлын байрууд зарлагдаад байгаа вэ?
ANC Mongolia академи 2024.04.05-ны өдөр хүртэл Дэлхийн агаарын тээврийн зорчигч үйлчилгээний Unisky компанитай хамтран “Япон улсад ажиллах хөтөлбөр”-ийг зарлаад байна. Дунджаар 6 сая төгрөгийн үндсэн цалинтай Зорчигч үйлчилгээний ажилчид Япон улсын Нарита, Ханеда, Нагоя, Кансай зэрэг нисэх онгоцны буудлуудад ажиллах юм. Зорчигчдыг бүртгэх, бичиг баримт баталгаажуулах, boarding pass олгох, онгоцны буудлын gate дээр ажиллаж, VIP зорчигчдод зааварчилгаа өгөх, хөгжлийн бэрхшээлтэй үйлчлүүлэгчдэд туслах үүрэгтэй бүртгэлийн ажилтан, Japan Airlines-ийн гишүүнчлэлтэй зорчигчдод үйлчлэх АВС цэгийн ажилтан, зорчигчдод мэдээлэл хүргэх Мэдээллийн ажилтан зэрэг ажлын байруудад хүний нөөцийн захиалга ирлээ. Өдөр бүр хэдэн зуугаараа хийгддэг нислэг бүхий онгоцны буудлуудад өөр хэл, соёлтой хүмүүстэй харилцаж, ажиллана гэдэг хариуцлагатай бас нэр хүндтэй ажил юм.
Ажилд ороход ямар шалгуур тавигдах вэ?
Их сургуулийн 2 ба түүнээс дээш курсийг дүүргэсэн байх, Япон хэлээр ярьдаг байх, биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй байх,CRS/DCS зорчигч бүртгэлийн систем дээр ажиллаж чаддаг байх гэсэн шаардлагууд тавигдаж байгаа. Англи хэлний мэдлэгтэй байх нь давуу талд тооцогдоно. Мэдээж ANC Mongolia академийн зүгээс залуусын мэргэжлийн ур чадвар, авиа салбарын хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд туслах болно.
Ямар процессын дагуу ажилд орох вэ?
Олон улсын нисэх онгоцны буудлуудад ажиллахыг хүсэгчид www.anc.mn вэбсайтаар анкетаа илгээхэд болно. Хүсэлт гаргагчдын бичиг баримттай танилцсаны дараа 1-р шатны сонгон шалгаруулалтыг ANC Mongolia академи дээр хийх болно. Тэнцсэн залуусыг эцсийн шатны шалгаруулалт буюу UNISKY компаниас Монголд биечлэн ирж, манай академийн байранд сонгон шалгаруулалтыг хийнэ. “Япон улсад ажиллах хөтөлбөр”-ийн талаар утсаар мэдээлэл авахыг хүсвэл ANC Mongolia академийн 8017-1709 утсаар манай лавлах төвтэй холбогдох боломжтой. Эцэст нь Монгол залуусыг Дэлхийн агаарын тээврийн салбарт урьж байна.

Та яг одоо бүртгүүлээрэй.